Хар дом ид шид, Буг чөтгөрийн тайлагдашгүй нууцаас
Осолтой тоглоом

Хайр дурлал гээч зүйл хүний ухаан бодлыг самууруулах сэтгэлийн асар хүчтэй хор гэдэг нь олон арван баримтаар нотлогддог билээ. Доор егүүлэх зүйл ч хайр дурлалаас үүдэлтэй агаад хайраас үүдсэн хар хор хүнийг яаж мунхруулдагийн сонгодог жишээ болно. Дурлалт охин нь хөрөнгө мөнгөтэй залуу даган явсанаас хойш сэтгэл санаагаар унасан Андрей юу ч хийхээс буцахгүй болжээ.

 

Хичнээн өдөр хоол ундгүй хэвтсэнийг бүү мэд ямар ч байсан нэг өдөр найзыгаа дуудаад “Би хар хүч дуудаж үзмээр байна” гэсэн аж. Түүний байдлыг нэгд нэггүй мэдэж байсан найз нь энэ хачин үгийг тоглоом шоглоомоор хүлээж аван “Кинон дээр гардаг шиг үү. Хар хүч гэж ер нь байдаг юм уу. Хэрвээ байдаг бол чи хүнээс илүү аймшигтай ербусын хүч чадалтай болчихоод орчлон хорвоог тэр аяар нь захирах нь байна шүү дээ. Тэр үедээ муу найзыгаа харж үзээрэй. Би чиний боол болно” гэх мэтээр инээж хөхрөн шоолоод нэг их дэмжсэнгүй. Гэтэл Андрей багтартал уурсан найзыгаа тулхэж гаргаад дахиад таг чиг болжээ. Тэрбээр урьд нь нэг удаа рок хөгжим сонирхдог нэгэн найзыгаа даган тэдний цуглардаг газар очоод яагаад ч юм бэ учиргүй саваагүйтэж зэрлэг олсны үртэс сорж татсан юмсанж. Тэр ч байтугай мансуурсан ухаандаа ертөнцөд хар хүч гээч юунд ч дийлдэшгүй айхтар зүйл байдагийг олж мэдэрсэн аж. Гэхдээ бие махбодь, сэтгэл зүрхнийхээ зөн совингоор мэдэрсэн бөгөөд хар хүч нь байгалийн хүчнээс илүү урт удаан настай, хана туурга орон зай, хэмжээ хязгаар, цаг хугацааг хөндлөн огтлон оршиж байгааг мэдрэх шиг болжээ. Хамгийн гайхалтай нь үүнийг мэдрээд маш их сэтгэл ханасан юмсанж. Тийм ч учраас энэ явдлаас хойш хэд хэдэн удаа тэрхүү залуустай хамт зэрлэг олс татан мансуурсан бөгөөд хар хорын сэтгэлд хүлэгдэн суухдаа хар хүчнээс тусламж авч амьдралаа амар хялбар, жаргалтай болгож болох юм байна хэмээн төлөвлөсөн нь тэр юмсанж. Тэгээд ч Андрейн ээж молдав эрийг дагаад явчихсан эцэг нь архинд орж гүйцээд байсан тул түүнд хайр сэтгэлгүй л бол амьдрах сонирхол үгүй болсон байж. Ингээд хайр сэтгэлийг нь аврах ганц боломж хар хүч, харанхуйн энергийн тухай дурдсан хэвлэл номуудыг цуглуулан шуналтайгаар уншсаар шинжлэх ухааны тооцоолсон таамаглалаас эхлээд дундад зууны үеийн яруу найрагчдын номыгхүртэл уншиж судалсан байна. Гэсэн ч эцэст нь хар хүч хаа нэгтээ байгаа ч түүнийг хэрхэн дуудаж өөртөө шингээх аргыг олж чадахгүй зам мухарджээ. Ийнхүү яах учраа олж мэдэхгүй гиюүрэн хар олсны ургамалд мансууран донтож явахдаа “Залуу Гэгээнтэнүүд” хэмээх Христийн шашны шинэ урсгалын багш польш залуутай маш ойр дотно танилцсан байна. Польш залуу түүнд орчин цагийн орос үсгэн дээр буулгасан “Харанхуйн эзнийг дуудах болон түүнтэй гэрээ хийх арга” гэсэн гарчигтай хориотой гар бичмэлийг олж өгсөн бөгөөд Андрей түүнийг аваад даруй санасан бодсоноо гүйцэлдүүлэх гэж яарчээ. Харанхуйн хүчийг хэрхэн яаж дуудах болон түүнтэй ямар гэрээ байгуулахыг тэрхүү гар бичмэл дээр нэгд нэгэнгүй тоочин бичсэн байсан учир түүнд саад болох зүйл үлдсэнгүй. Шашны хориотой нууц урсгал шүтдэг польш залуугийн орос хэл дээр буулгасан уг гар бичмэл нь 13-15-р зууны үед славянчуудын дотор байсан тэрс номтонуудын хэрэглэж байсан шидэт дуудлагын хуулбар байжээ. Андрей эхлээд хар хүчийг найз нартайгаа нийлж дуудах гэсэн боловч уг гар бичмэл дээр ёс заншилыг үйлдэхдээ цор ганцаараа байх, хэнд ч хэлж үзүүлж мэдэгдэж болохгүй гэж анхааруулсан байсан учир ганцаараа үйлдэхээр шийдсэн байна. Ингээд зуны нэгэн орой аав нь хөршийндөө согтуу дугжирч байх үед тэрбээр хар хүч дуудах ажилдаа оржээ. Балар эртний харгис муу аргын тайллагад ороход зайлшгүй шаардлагатай зүйлсийг хоёр гурав хоногийн өмнөөс нууж авчирсан байж. Үдшийн бүрэнхий тасарч эхэлмэгц цонхныхоо хөшгийг хааж битүүлээд гэрлээ унтраан гар бичмэлд дурдсан ёсоор өөхөн дэн асаасан аж. Дэн сүүмэлзэн асмагц уг тайллагад зайлшгүй орох ёстой зүйлсийн нэг болох малын шингэн цусыг литрийн савнаас гаргаж шилэн стаканд юүлээд ширээгээ хар даавуугаар бүтээж дэнгээ унтраамагцаа залбирал ч юм уу тамлага ч юм уу гэмээр үгсийг дуудан уншиж гарсан байна. Энэ бүхний эцэст ямар үр дүн гарахыг Андрей огтхон ч таамаглаагүй байсан нь харамсалтай. Тэрбээр тас харанхуйд харанхуйн тухай хар энерги шингэсэн үгсийг хамаг чадлаараа уншиж дууссаны дараа дэнгээ асаасан боловч тэр даруй салхи үлээсэн мэт унтарчээ. Андрей ахин асаагуураа дарж дэн рүү ойртуултал бас л гэв гэнэтхэн унтарчихаж. Ийнхүү ямар ч салхигүй нам гүмхэн тасалгаанд дэн асахгүй еөрөө унтарч байсан нь ямар нэг ер бусын өөрчлөлт гарсаны шинж тэмдэг болсон тул Андрей айхаасаа илүү баярлан догдолжээ. Гэвч тэр хав харанхуйгаас ялимгүй эвгүйцэж хана руу чимээгүй ойртсоор гэрлийнхээ унтраалганд тулж очмогцоо хуруугаараа тэмтрэн дарж орхисон байна. Тэгтэл энэ үед амьсгал нь давчдан бүтэж үхэх гэж байгаа юм шиг санагджээ. Өрөөний нь гэрэл асах гэж ядан нэг улайж нэг цайрч ирсэнээ тас хар туяатай дэн шиг бүдэгхэн юм сүүмэлзэн ассан байна. Гэтэл ширээний голд бүтээсэн хар даавуун дээр салхи шиг хуйларсан саарал зүйл асар хурдтай эргэлдэн байжээ. Андрей олон хоног мөрөөдсөн хар хүчний дуудлага биелэлээ олсон гэдэгт эргэлзсэнгүй. Тэрбээр салхи шиг хуйларсан саарал зүйлийг хар даавуугаар эвтэйхэн тумлайдан ороож аваад тэргүүн дээрээ өргөн барихад өрөөнд нь хурц тод өнгийн гэрэл цацран асчээ. Харин энэ үед хар хүчтэй хийх гэрээгээ амаар унших ёстой байсан тул Андрей дуугаа чангалан “Би өөрийнхөө амьдралд хэрэгтэй бух туслалцааг танаас авч оронд нь сүнсээ өгөхөөр гэрээ хийж байна” өгүүлжээ. Гар бичмэлд харанхуйн хүчтэй хийх гэрээг тэгж унших ёстой хэмээн заасан байж л дээ. Учир нь харанхуйн хүч олон мянган хүний сүнсийг өөрийгөө цэнэглэх эрчим хүч болгон хуримтлуулдаг бололтой. Андрей хар даавуугаа дэлгэвэл дотор нь юу ч байсангүй. Гайхалтай энгийн аргаар далд зүйлтэй холбогдсон Андрей цаашид яахаа мэдсэнгүй. Иймээс тэрбээр хар даавууг гадаа гаргаж бяцхан нүх ухан дээрээс нь нөгөө савтай цусыг асгаад булчихсан аж. Ийнхүү хар хүчийг дуудсаны дараа үүр цайтал гадуур хэрэн хэсэх номтой байсан учир Андрей байшингаасаа гаран алхсаар нар гарах үед хотын нөгөө зах руу орж иржээ. Тэрбээр дурласан охиныг н ь булаасан баян залууг машинтайгаа гарахад нь хар хүчээрээ хөнөөхөөр шийдэж орцны нь үүдэнд отож зогссон байна. Нар нэлээн дээр хөөрсөн хойно залуу эрийг гарч ирмэгц Андрей гарынхаа алгыг нар буруу эргүүлэн хар энерги цацаж байна хэмээн дотроо төсөөлжээ. Гэтэл гэнэт хачин зүйл болох нь тэр. Андрейн биеэр нэгэн сонин гүйдэл жирэлзэх шиг болж өөрийн эрхгүй амаа ангайлган дээшээ хармагц ойр хавийн нь хүмүүс орилолдон гүйлдэж түүн дээр шавжээ. Андрей нөгөө хонзонтой залуу айсан нүдээр дээрээс нь харж зогсоог бүүр түүрхэн гадарлаад ухаан алдсан аж. Тэрбээр эмнэлэгт сэхээ ороод өөрийн нь амнаас баахан хар ялаа багтаж ядан нисч гараад агаарт сарниж алга болсон тухай хүмүүс ам булаалдан ярьсан тухай сонссон байна. Энэ нь хар хүч түүнээс зайлан алга болсоны тэмдэг болжээ. Тэр ч байтугай ямар нэг зүйлийг буруу хийсэн учраас үхэх дөхсөн байна. Эмнэлэгт байх хугацаандаа сайн сэтгэл зүйчийн хүчээр сэтгэл оюунаа төвлөрүүлж сурсан Андрей найз нартаа харанхуйн хүчтэй холбогдсоноо ярьсан боловч хэн ч үнэмшээгүй гэдэг. Үл мэдэгдэх хүчийг хүн өөртөө дуудна гэдэг хамгийн осолтой тоглоом болох нь эндээс харагдаж буй зай.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.